Угаах үйлдвэр

Шарынгол ХК 2013 онд Дерек Парниби Циклонс Интернайшнл ХХК-иас нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны эд ангийг худалдан авсан ба энэхүү үйлдвэрийн нийт хүчин чадал нь жилийн 600,000 тонн.

Үйлдвэрийг амжилттайгаар ашиглалтад оруулсанаар манай компани түүхий нүүрсний чанарыг сайжруулж үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлж чадна. Бидний тооцооллоор нүүрний калори 5,000 дээш байна.

Үйлдвэрээс бүтээгдэхүүн гарсанаар, манай компани одоогийн зах зээлийн хувьцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ өөр боломжит зах зээлд нэвтрэн орох боломжтой болно. Үүний дээр, энэхүү баяжуулах үйлдвэр нь манай компани хувьцаа эзэмшигчдийнхаа биднээс хүлээж буй хүлээлтийг биелүүлэх боломжыг бий болгож экспорт хийх үүд хаалгыг нээн өгсөнөөр компанийн ирээдүйн бизнесс хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.