Угаах үйлдвэр

Шарынгол ХК 2013 онд Дерек Парниби Циклонс Интернайшнл ХХК-иас нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны эд ангийг худалдан авсан ба энэхүү үйлдвэрийн нийт хүчин чадал нь жилийн 600,000 тонн.

Үйлдвэрийг амжилттайгаар ашиглалтад оруулсанаар манай компани түүхий нүүрсний чанарыг сайжруулж үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлж чадна. Бидний тооцооллоор нүүрний калори 5,000 дээш байна.

Үйлдвэрээс бүтээгдэхүүн гарсанаар, манай компани одоогийн зах зээлийн хувьцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ өөр боломжит зах зээлд нэвтрэн орох боломжтой болно. Үүний дээр, энэхүү баяжуулах үйлдвэр нь манай компани хувьцаа эзэмшигчдийнхаа биднээс хүлээж буй хүлээлтийг биелүүлэх боломжыг бий болгож экспорт хийх үүд хаалгыг нээн өгсөнөөр компанийн ирээдүйн бизнесс хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.


Нако Түлш ХК

Манай компани Дархан хотод байрладаг хагас кокс ба шахмал түлш үйлдвэрлэгч Нако Түлш ХК-ний хувьцааг амжилттайгаар худалдан аваад байна (MSE: NKT). Энэ нь манай компани өөрсдийн үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой хийж буй бас нэг стратегийн алхам юм. Одоогоор үйлдвэрийг тэлэх үйл явц явагдаж байгаа бөгөөд цагт 15-20 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

Өвлийн улиралд түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэн агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Хагас коксжсон нүүрс ба шахмал түлшийг хэрэглэснээр хүйтний улиралд агаарт дэгдэх хорт утааг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгана. Төмөр замтай шууд холбогдсон учраас, бид Дархан хотын үйлдвэрлэл эрхэлдэг хэрэглэгчидээ коксыг орлуулах бүтээгдэхүүнээр хангаж Улаанбаатар хотын хэрэглэгчиддээ утаагүй, байгал орчинд ээлтэй шахмал түлшийг нийлүүлэх боломжтой юм.