‘’Шарын гол’’ ХК-ийн товч танилцуулга

Компанийн эрхэм зорилго: Газрын баялгийг гүн боловсруулж, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн хэрэгцээг эрхэмлэнэ.

Шарынголын нүүрсний ил уурхайн нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшнээс 920м-ийн өндөрт, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт Дархан хотоос 45км зайтай оршдог бөгөөд Улаанбаатар, Дархан хотуудтай төмөр зам, авто замаар, Дарханы эрчим хүчний системтэй 110кв-ийн шугамаар холбогдсон.

Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн район болон хойт бүсийн үйлдвэр, аж ахуйн төвүүдийг хатуу түлшээр хангах үүрэгтэй.

Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай, ус шүүрүүлэх гүний уурхай зэрэг үндсэн обектуудаас бүрдсэн 1827,5 га лицензийн талбайд байрласан.

Ордыг ил аргаар ашиглахад үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий давхарга нь ‘’Великан’’ нэртэй давхарга юм.

Шарынголын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт, бат бөх, барьцалдсан, хар өнгийн агаарт сайн хадгалагддаг, өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаардаг.

Нүүрсний чийглэг 14.4%,  үнслэг 19.0%, дулаан гаргах илчлэг нь 4000-7300ккал/кг болно. Манай нүүрс нь өндөр илчлэгтэй учир эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

Шарынголын районд Зөвлөлт-Монголын хайгуулчид 1958-1960 онд нүүрсний томоохон орд илрүүлсний үр дүнд 1962 онд уурхайн барилга байгууламжийн ажил эхлэж, 1965 оны 4 дүгээр сард жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглалтанд хүлээн авсан. 1972 онд жилдээ 5,0 сая шоо метр хөрс хуулж, 1,1 сая тонн нүүрс олборлож төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшсэн.

1976-1980 онуудад ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар жилдээ 2,5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар өргөтгөлийн ажил хийгдсэн.

Хөрс хуулалтын олон жилийн хоцрогдлоос шалтгаалсан уул техникийн хүндрэл, шилжилтийн үеийн нөхцөл байдлаас үүдэн тус уурхайг Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1993 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 55, 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон 1995 оны 2 дугаар сард өөрчлөн байгуулсан.

Уул геологийн нөхцөл байдал улам хүндэрч, техник тоног төхөөрөмжийн хуучрал зэргээс цаашид хаалтын горимд шилжүүлэх чиглэлтэй болсон.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 162 дугаар тогтоолоор ‘’Шарын гол’’ ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу хувьчлах ажил явагдаж, төрийн өмчийн хорооны 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 682 дугаар тогтоолоор өмчлөгчийн эрх 100 хувь хувийн хэвшилд шилжсэн.

Өмчлөгчид, юуны түрүүнд уурхайн ашиглалтын талбай дахь нүүрсний баталгаат нөөцийг нарийвчлан тогтооход анхаарч ажилласан.

Гадаадын хувьцаа эзэмшичид нүүрсний лицензэт талбайд олон улсын стандарт буюу ЖОРК программын дагуу 17900 у/м өрөмдлөгийн ажлыг 3 жилийн хугацаанд хийсэн хайгуулын ажлын үр дүнд 374,0 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тооцсон.

Энэ нь Монгол стандартаар 146,0 сая тонн гэж тооцоолон нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн.

Шинэчлэн тогтоосон нөөцдөө тулгуурлан 100,0 сая тонн нүүрсний нөөц бүхий ил уурхайг шинээр  байгуулах төсөл хийгдсэн.

Жил бүр 10 орчим  тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, техникийн паркыг бүрэн шинэчилж байгаа бөгөөд нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

Уурхайг бүрэн хувьчлагдах үеийн нөхцөл байдал хүнд байсан ч уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулж Дархан, Эрдэнэтийн ДЦС-ыг болон бусад хэрэглэгчдийг нүүрсээр тасралтгүй хангах гол зорилт тавьж уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд компанийн эрс шинэчлэлийн төсөл бүхий хөтөлбөрийг хэд хэдэн хувилбараар боловсруулан судалж, туршин оновчтой хувилбарыг сонгон шалгаруулснаар зохих үр дүнд хүрч байгаа.

Компанийн эцсийн зорилго нь: ‘’Шарын гол’’ ХК-ийг эдүүгээ үеийн шинжлэх ухаан, техникийн дэвшилд тулгуурласан өндөр хүчин чадалтай, олон улсын жишигт хүрсэн, орчин үеийн уул уурхайн компани болгох явдал юм.


Компанийн давуу тал

Шарын Гол ХК-ийн дагнасан хэрэглээний 65км төмөр зам нь Транс Монголын төмөр замтай холбогдсон байдаг.
Энэхүү төмөр зам нь Шарынгол ХК-ийн цаашид Орос, Хятад руу нүүрсээ экспортлох боломжыг тэлж нүүрс экспортлогч компаниудын дунд чухал байр суурь эзлэх боломжыг үүсгэж байна.

  • 2010 оны 10 сард, Оросын төмөр зам Монголоос Оросын зүүн боомт руу төмөр замын тээвэрлэлтийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн.
  • Оросын төмөр зам Монголоос Орос руу тээвэрлэгдэж буй нүүрсэний тээврийн тарифаас 52%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн (2010.11.8)
  • Зүүн Азын зах зээлд хүрэх боломж: Япон, Тайван, Өмнөд солонгос ба Хятдын өмнөд хэсэг.
    map

Шинэ өрөмдлөгийн хөтөлбөр 2011 онд эхэлсэн. – JORC Стандарт. Өрөмдлөгт, зүүн өмнө хэсэгт 1528.20м 24 голтой өрөмдлөг, 2170м 25 голтой өрөмдлөг ба шаазгайтын хэсэгт 6838м 49 голтой өрөмдлөг хийгдсэн.

Нийт нөөц – 324 сая тонн

  • 168 сая тонн хэмжсэн
  • 73 сая тонн тэмдэглэгдсэн
  • 83 сая тонн боломжит

Одоогийн ордод нэмэлт 24 сая тонн нөөц. Бага хөрс хуулалтын коэффициент.


50 жилийн турш итгэлт нүүрс нийлүүлэгч

Шарынгол ХК нь Монголын анхны ил уурхайнуудын нэг ба хойд бүс нутгийн нүүрс нийлүүлэгч компани билээ. Нээгдсэн цагаасаа эхлэн, манай компани Монгол улсын 2 ба 3 дахь том хотуудыг эрчим хүчний нүүрсээр хангаж тэдгээр хотуудыг гэрэл гэгээтэй байлгах үүргийг хүлээж байгаа билээ. Монгол улсын эрчим хүч ба нүүрс дээр суурилсан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр манай компани үйлдвэрлэлээ тэлж нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа билээ. Монголын засгийн газраас санаачилсан шинэ төмөр замын төсөл нь Шарынгол ХК-ний хувьд өөрсдийн үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх алтан боломж болсон юм. Одоогийн үйлдвэрлэл жилдээ 0.8 сая тонн ба цаашид олборлолтоо 2.5 сая тонн хүртэл өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Манай компани 1975-1983 онуудад жилдээ 2.5 сая тонн хүртэл нүүрсний олборлолт хийж байсан түүхтэй.


Бидний бахархал

Файрборд Менежмент компанийн нийт хувьцааны 70.84%-ийг эзэмшдэг ба шинэ удирдлагын баг ажиллаж эхэлсэнээр уурхайн хувьд өөр нэгэн түүхэн үе эхэлж байна. 2010 оноос эхлэн, уурхайн хөгжлийн төслийн хүрээнд 16.0 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа бөгөөд ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдэх төлөвлөгөөтэй байгаа. Дараах ажлууд одоогоор хийгдсэн байгаа ба өөр бусад ажлууд төлөвлөгдөж үйл ажиллагааны шатандаа явж байна:


  • Уурхайн хөгжил ба хайгуулын программ – 12.7 тэр бум төгрөг
  • Full scale drilling program – JORC program
  • Бизнесс хөгжил – 8.1 тэр бум төгрөг
  • Угаах үйлдвэр ба Нако Түлш ХК-ийн
  • Fleet Innovation Program – 4.3 тэр бум төгрөг
  • Хөрс хуулалтад 8 шинэ 65 тонны Комацу 65 самосваль
  • 6 шинэ НортБенз нүүрсний ачааны машин
  • 1 шинэ Сандвик тэсэлгээний өрөм
  • 2 new Doosan excavators of 35t and 70t size
  • 3 шинэ new Doosan Articulated Truck
  • Шинэ Caterpillar D9 бульдозер
  • Refurbishment of existing dragline and rope shovel fleet
  • Олборлолт нэмэгдсэнтэй холбогдуулан шинэ илчит тэрэг худалдан авсан