Удирдлагын баг
  1. Гүйцэтгэх Захирал

Бадангийн Батбаатар

  • 1977 онд Варшав хотод төрсөн.
  • 2000 онд Жорж Мэйсоны их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2004 онд Жорж Вашингтоны их сургуулийг магиср зэрэгтэй төгссөн.
  • Бизнес удирдлага, санхүүч мэргэжилтэй.
  • 2006-2007 онд Мянганы сорилтын санд.
  • 2007-2009 онд ‘’Си Си Пи’’ ХХК –д.
  • 2009 оноос одоо хүртэл ‘’Си Би Эм’’ ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
  • 2014 оны 6 дугаар сараас ‘’Шарын гол’’ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
  • Ам бүл 3.

 

  1. Бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан захирал

Баатарын Отгонзул

  • 1980 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • Улсын багшийн их сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн.
  • Орчуулагч, санхүү эдийн засагч мэргэжилтэй.
  • 2003-2010 онд ‘’Би Энд Жи’’ группын бичиг хэрэг, нарийн бичгийн дарга, ‘’Шарын гол’’ ХК-ийн ерөнхийлөгчийн туслах
  • 2010-2012 онд ‘’Шарын гол’’ ХК-ийн төлөөлөгчийн газрын оффис менежер, төслийн удирдагч
  • 2012 оноос ‘’Шарын гол’’ ХК-ийн бизнес хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байна.
  • Ам бүл 3

 

  1. Төр, орон нутгийн харилцаа хариуцсан захирал

Т.Шофёр

  • Шинжлэх Ухаан Техникийн их сургууль, удирдлагын академи төгссөн.
  • Уул уурхайн ашиглалтын инженер, бизнес удирдлагын менежмент мэргэжилтэй.
  • 2004 оноос үйлдвэр эрхэлсэн орологч, үйлдвэрлэлийн менежер.
  • 2017 оноос төр, орон нутгийн харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байна.

 

  1. Ерөнхий инженер

Жамаагийн Эрдэнэбат

  • 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • ЗХУ-д уул уурхайн дээд сургууль төгссөн. Гавьяат уурхайчин.
  • Уул уурхайн инженер, маркшейдр мэргэжилтэй. Зөвлөх инженер.
  • 1984 оноос Шарынголын уурхайд хэсгийн маркшейдр, ерөнхий маркшейдр.
  • 2004 оноос ‘’Шары гол’’ ХК-ийн ерөнхий технологич.
  • 2005 оноос ерөнхий инженер.
  • 2014 оноос ‘’Шарын гол’’ ХК-ийн уулын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017 оноос “Шарын гол”ХК-нийн ерөнхий инженерээр ажиллаж байна.
  • Ам бүл 5.

 

  1. Ерөнхий нягтлан бодогч

Лувсанцэрэнгийн Даваасүрэн

  • 1964 онд Шарынголд төрсөн.
  • Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн.
  • Санхүү эдийн засагч мэргэжилтэй.
  • 1989-1992 онд ‘’Энх тал’’ САА-д нягтлан бодогч.
  • 1992-2008 онд ‘’Шарын гол’’ ХК-д нягтлан бодогч.
  • 2008 оноос ‘’Шарын гол’’ ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.
  • Ам бүл 4.