Үйл ажиллагаа

Шарынгол нүүрсний уурхайг анх 1930-аад оны үед нээж байсан боловч анх 1958 онд Орос Монголын хоорондын хамтарсан хайгуулын баг уурхайн эдийн засгийн чадамжыг олж илрүүлсэн билээ. Хайгуулыг 1961 он хүртэл хийж 1962 онд уурхайн барилга угсралтын ажил эхэлж 1965 онд анхны олборлолтоо гарган авч байлаа.

Уурхай 1975 он гэхэд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож 1976-1980 онуудын хооронд жилдээ 2.5 сая тонн нүүрсний олборлолт хийж үйл ажиллагаагаа тэлсэн байна. 1980-аад онуудад, уурхай нь хүчин чадлынхаа дээд хэмжээгээр ажиллаж байсан боловч зөвлөлтийн санхүүгийн дэмжлэг ба удирдлагын нарийн ур чадвар үгүй болсоноор олборлолтын явцыг үргэжлүүлэх боломжгүй болж 1990-ээд онуудад нүүрсний олборлолт аажмаар багассан.

2003 оны хувьчлалын дараагаар, уурхай жилд 600,000 тонн нүүрс олборлож байсан.

Шарынголын нүүрсний уурхай Улаанбаатар хотын хойд хэсгээс 215км, Дархан хотын зүүн өмнөд хэсгээс 45км-ийн зайд байрладаг. Уурхай Улаанбаатар хотоос Шарынголын эргэлт хүртэл битумэн засмал замаар холбогддог ба үлдсэн 41км замыг шороон замаар туулж хүрдэг. Уурхай хүрэхэд улирал хамаарахгүйгээр Улаанбаатар хотоос ойролцоогоор машинаар 3 цаг зарцуулдаг.

Шарынгол сум нь уурхайн хажууд залгаа оршдог ба 8000 хүн амтай. Энэхүү сум нь анхандаа уурхайд зориулан үүсгэн байгуулагдсан. Одоогоор уурхайн 380 орчим ажилчдын дийлэнхи хувь нь сумдаа ажиллаж амьдарч байна. Шарынгол сумд ахуйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болох банк, эмнэлэг, шуудан, дэлгүүр, сургууль ба спорт амралтын газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.