ШАРЫН ГОЛ ХК НЬ (MSE: SHG) ӨӨРИЙН НҮҮРС УГААХ ҮЙЛДВЭРЭЭ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖ ӨМНӨД СОЛОНГОС УЛС РУУ БАЯЖУУЛСАН НҮҮРС ЭКСПОРТЛОХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шарын гол ХК нь (MSE: SHG “Шарын гол”) Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах өөрийн олборлолт явагдаж буй нүүрсний уурхайн дэргэд шинэ нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулж нээлтээ хийсэнээ дуулгахад таатай байна. Энэхүү үйлдвэр нь жилд 600,000 тонн түүхий нүүрс угаах хүчин чадалтай ба ингэсэнээр Шарын гол ХК нь экспортын чанарын шаардлагат нийцсэн нүүрс мөн дотоодын үйлдвэрлэлийн зах зээлд өндөр зэрэглэлийн чанартай нүүрс болон нүүрсэн бүтээгдэхүүн боловсруулан нийлүүлэх боломжтой болж байгаа билээ. Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэр нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоёр дахь нүүрс баяжуулах үйлдвэр болж байгаа бөгөөд дотоодын зах зээлд баяжуулсан нүүрс нийлүүлэх зорилготой цорын ганц нүүрс баяжуулах үйлдвэр юм. Энэхүү үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар Шарын голын уурхай байгаль орчинд ээлтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж ажилж байгааг харуулж байна.

Шарынгол ХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа, тууз хайчлах ёслол. (Шарынгол сум, Дархан-Уул аймаг,2015.06.17)

PGT_5253

Зурган дээр баруун гар талаас : Б.Батбаатар (Шарынгол ХК-ийн гүйцэтгэх захирал), Павел Теремецкий ( ЕСБХБ-ны ахлах менежер), Д.Нэмэхбаяр (Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга), Б.Батмөнх (Шарынгол ХК-ийн ТУЗ-ийн дарга), С.Насанбат (Дархан-Уул аймгийн Засаг Дарга), Жэймс Пассин (Шарынгол ХК-ийн ТУЗийи гишүүн ба Файрборд Менежмент ХХК-ийн төлөөлөгч)

Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх хэлэхдээ “ Шарын голын нийт хамт олон нүүрс баяжуулах үйл ажиллагаагааг амжилттай эхлүүлсэнд бид их баяртай байна. Шарын голын энэхүү хөрөнгө оруулалт нь Монголын уул уурхайн компаниудыг ашигт малтмал боловсруулах технологид хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн Монголын засгийн газрын бодлоготой салшгүй холбоотой. Энэхүү баяжуулах үйлдвэр нь 50 дахь жилийн ойгоо тэмдэглэж байгаа Шарын голын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна.”

Мөн Шарын гол ХК нь Монгол улсын засгийн газар болон Өмнөд Солонгос улсын Саммок Шиппинг компанийн хоорондын хамтарсан компани болох Монгол Саммок Ложистикс ХХК-тай ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаа дуулгаж байгаадаа таатай байна. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа Монголын Бизнесс эрхлэгчдийн дээд түвшний уулзалтын үеэр Их Тэнгэр цогцолборт боллоо. Монгол улсын ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж ба бусад өндөр хэргэм зэрэгтэй эрхэмүүд Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үеэр байлцлаа.

Өмнөд Солонгос улс руу Шарынгол ХК-ийн баяжуулсан нүүрсийг экспортлох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Их Тэнгэр Ерөнхийлөгчийн цогцолбор, Монгол улс, Улаанбаатар хот. 2015.06.19

1

Шарынгол ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал, Б.Батбаатар; Монгол Саммок Ложистикс-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ли Kуан Хэй

Өмнөд Солонгос улс руу Шарынгол ХК-ийн баяжуулсан нүүрсийг экспортлох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Их Тэнгэр Ерөнхийлөгчийн цогцолбор, Монгол улс, Улаанбаатар хот. 2015.06.19

3

2

Монгол улсын ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдорж болон төрийн төлөөлөгчид, хуралд оролцсон бусад зочид Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үеэр

Гэрээгээр, хоёр тал Шарын голын баяжуулсан нүүрсийг Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох хамтын ажиллагааг тохиролцлоо. Нүүрсийг ОХУ-аар дамжуулж БНАСУ-ын (“Хойд Солонгос”) эдийн засгийн чөлөөт бүсэд байрлах Ражин боомт руу төмөр замаар тээвэрлэх ба улмаар цааш усан онгоцоор Өмнөд Солонгосын зах зээлд хүргэгдэн очихоор төлөвлөсөн байна. Талууд эхлээд 25,000 тонн нүүрсийг туршилтаар тээвэрлэхээр урьдчилан тохиролцсон бөгөөд туршилтын тээвэр амжилттай хийгдсэнээр экспортын үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах юм.

Ноён Жэймс Пассин, Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Шарын голын хяналтын багцыг эзэмшдэг Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын сан болох Файербөрд Менежмент ХХК-ийн төлөөлөгч хэлэхдээ “Бид Монголын ашигт малтмал экспортлогчдод шинэ экспортын гарцыг нээх үйл хэрэгт анхдагч болж байгаадаа баяртай байна. Шарын гол нь цаашид нүүрс баяжуулах болон эксплортлох хүчин чадлаа нэмэгдүүлэх байр сууриа баттай олж чадсан гэдэгт бид итгэлтэй байна” гэлээ.

Шарын голын уурхай нь Улаанбаатар хотоос хойд зүгт 215 км, Дархан хотоос зүүн урагш 45 км зайд төмөр замын үндсэн шугам дагуу байрлалтай ба сайн чанарын нүүрсийг төрийн өмчит ДЦС-ууд, дотоодын цемент үйлдвэрлэгчид болон бусад хэрэглэгч нарт борлуулдаг. 1993 онд Монголын Хөрөнгийн Биржид (MSE: SHG) бүртгэгдсэн ба 2003 онд бүрэн хувьчлагдсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Шарын Гол ХК-ийн БХХОХ Захирал Б.Отгонзул

И-мэйл: otgonzul@sharyngol.mn

www.sharyngol.mn