Шарын гол ХК-ийн хяналтын багцыг эзэмшигч нь Сингапурын Хөрөнгийн Биржид (“SGX”) бүртгэлтэй Эратат Лайфстайлс Лимитэд компанийн бүртгэлийн статусыг шилжүүлэн авах гэрээ байгууллаа

Шарын гол ХК (MSE: SHG) –ийн хяналтын багцыг эзэмшигч АНУ-ын Нью Йорк хотод төвтэй Файрбөрд Менежмент ХХК-ийн удирдаж буй салбар компаниудын төлөөлөлийн мэдэгдсэнээр Монгол Улсад байрлалтай нүүрсний ордууд дахь хувийг эзэмших зорилгоор Сингапур Улсад үүсгэн байгуулагдсан Могул Коул Холдингс компани нь Сингапурын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд шүүхээс томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн хяналтад буй Эратат Лайфстайлс Лимитэд компанитай Гүйцэтгэлийн гэрээг байгууллаа. Уг Гүйцэтгэлийн гэрээгээр Могул Коул Холдингс нь Эратат Лайфстайлс Лимитедийн хувьцаа эзэмшигчид болон эрх бүхий нэхэмжлэгчдэд өөрийн энгийн хувьцааг гаргаж эзэмшүүлэх, Эратат Лайфстайлс Лимитед нь Сингапурын Хөрөнгийн Бирж дээрх өөрийн бүртгэлийн статусыг Могул Коул Холдингсд шилжүүлэх юм. Гүйцэтгэлийн гэрээ амжилттай хэрэгжснээр Могул Коул Холдингс компани Сингапурын Хөрөнгийн Биржийн Каталист бүртгэлийн самбарт (“Каталист самбар”) бүртгэгдэх ба Шарын гол ХК нь түүний шууд бус охин компани болох юм. Гүйцэтгэлийн гэрээ нь хэд хэдэн урьдчилсан нөхцлүүдийг хангасан тохиолдолд бүрэн хэрэгжих бөгөөд уг гэрээ хэрэгжснээр үнэт цаас гаргагчийн хяналтын багц шилжихгүй буюу Файрбөрд Менежмент нь Могул Коул Холдингс компанийн хяналтын багцыг эзэмшиж байгаа тул Шарын гол ХК-ийн хяналтын багцад ямар нэгэн өөрчлөлт орохгүй хэвээр үлдэж байгаа болно. Шарын гол ХК нь Монголын Хөрөнгийн Биржид (“MSE”) бүртгэлтэй хувьцаат компани хэвээр үлдэнэ. Могул Коул Холдингс компани Каталист самбарт бүртгэгдсэнээр уг биржид бүртгэгдсэн Монгол Улсын уул уурхайн салбарын анхны компани болох ба энэ нь Шарын гол ХК-нд өөрийн толгой компанийн Каталист самбар дахь бүртгэлээр дамжин шинэ хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Шарын голын уурхай нь Улаанбаатар хотоос хойд зүгт 215 км, Дархан хотоос зүүн урагш 45 км зайд төмөр замын үндсэн шугам дагуу байрлалтай ба сайн чанарын нүүрсийг төрийн өмчит ДЦС- ууд, дотоодын цемент үйлдвэрлэгчид болон бусад хэрэглэгч нарт борлуулдаг. 1993 онд Монголын Хөрөнгийн Биржид (MSE: SHG) бүртгэгдсэн ба 2003 онд бүрэн хувьчлагдсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Шарын Гол ХК-ийн БХХОХ Захирал Б.Отгонзул

И-мэйл: otgonzul@sharyngol.mn