НБҮ-ийн туршилтын үйлдвэрлэл эхэллээ

Компанийн хэтийн хөгжлийн суурь нь дотоодын хэрэглэгч нарийн үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөн гадаад зах зээлд нүүрс экспортлох боломжийг бий болгох юм.

2014 онд Шарын Гол ХК нь бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх үндсэн зорилгоор жилдээ 600,000 тн баяжуулсан нүүрс гаргах хүчин чадал бүхий үйлдвэрийг худалдан авсан билээ. Нүүрс Баяжуулах Үйлдвэр (НБҮ) нь Монгол улсын хойд бүс нутагт хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд сайн чанарын, нэмүү өртөг шингэсэн гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн өндөр үр ашигтай бүтээн байгуулалт юм.

НБҮ-ийг Их Британийн Дерик Парнаби Циклонс Интернэйшнл ХХК-иас худалдан авсан бөгөөд үйлдвэрийн угсралтын ажлыг Австралийн JPCM компани гүйцэтгэсэн. Ерөнхий угсралтын ажил дууссанаар Дерик Парнаби Циклонс Интернэйшнл ХХК-ийн мэргэжилтэнүүд нарийн холболт, цахилгаан угсралтууд болон тохиргоог эцсийн байдлаар 4-р сард дуусгаж үйлдвэрийн моторыг асаасан.

Үйлдвэрийн туршилтын болон зүгшрүүлэх ажлууд үргэлжилж байна. Анхны баяжуулсан нүүрсний дээжид хийсэн шинжилгээгээр Шарын Голын уурхайн баяжуулсан нүүрс гадаад зах зээлд өрсөлдөхүйц эрчим хүчний болон технологийн үнслэг болон чийгийн хэмжээ бага, Ккал өндөртэй сайн чанарын нүүрс байна.

НБҮ ашиглалтанд орсоноор шинээр 22 ажлын байр нэмэгдсэн бөгөөд тус үйлдвэр нь байгал орчинд ээлтэй технологид суурилсан. Нийт ашиглаж буй усны 90%-ийг дахин цэвэршүүлэх бөгөөд нүүрс баяжуулах явцад хүний бие, эрүүл мэндэд хоргүй химийн бодис ашиглагдаж байна.  w3