PWC ХХК болон Шарын Гол ХК нар хамтран ажиллаж байна

50 жилийн түүхт ууган ил уурхай Шарын Гол ХК нь хэлтэс хоорондын уялдаа холбоог сайжруулан дотоод үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор олон улсад нэр хүндтэй PWC компанитай 2014 оноос хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Уг хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох дотоод үйл ажиллагаанд аудитийг PWC ХХК нь Шарын Гол ХК-д хийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд үндэслэн компанийн хэлтэс бүрийн үйл ажиллагаа болон хоорондын мэдээлэл солилцох байдлыг сайжруулах мөн удирдлагад шаардлагтай тайлан, мэдээг шуурхай бэлтгэх зэрэг зорилгоор дотоод журмуудыг боловсруулсан. Журмыг компанийн удирдлагууд болон ТУЗ-д танилцуулан баталгаажуулж холбогдох ажилчдад журмын танилцуулга, хэрхэн мөрдөгдөх талаар сургалтыг PWC ХХК-ийн мэргэжилтэнүүд 5-р сарын 4-5 болон 11-12 өдрүүдэд Шарын Гол ХК-ийн байранд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын үр дүн болон журмын хэрэгжилтийг шалгах, дүгнэлт өгөх дахин аудит энэ 8 сард хийгдэх юм. PWC ХХК-тай хамтран ажилласанаар Шарын Гол ХК нь олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах эхний алхам болж буйг Гүйцэтгэх захирал Б.Батбаатар уг сургалтын үеэр онцлон хэллээ.w2