“Шарын Гол” ХК (MSE: SHG)-ийн зарласан “Нако Түлш” ХК (MSE: NKT)-ийн хувьцааг худалдан авах Тендерийн санал батлагдлаа

Шарын Гол ХК (МХБ: SHG; Bloomberg code: SHG MO; “Шарын Гол”) нь Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани болох Нако Түлш ХК (МХБ: NKT; Bloomberg code: NKT; “Нако”) –ийн хувьцааны 100 % хүртэлх хувьцааг худалдан авах Тендерийн саналыг эхлүүлэх зөвшөөрлийг Монголын хөрөнгийн зах зээлийг зохицуулагч, Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн авсаныг мэдэгдэхэд таатай байна. Нако Түлш ХК нь Шарын Голын уурхайн эрчим хүчний нүүрсэнд суурилсан технологитой нүүрсийг нүүрстөрөгчөөр баяжуулан боловсруулах шахмал утаагүй түлшний үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь төмөр замтай шууд холбогдсон нь Дарханы хүнд үйлдвэрлэлийн хэрэглэгчдэд хагас коксжих нүүрс болон Улаанбаатар хотын хэрэглэгчдэд утаагүй, байгаль орчинд ээлтэй шахмал түлшийг төмөр замаар тээвэрлэн борлуулах стратегийн ач холбогдолтой байршилд байрладаг.

nakomap

Гэр хорооллын дулааны үндсэн эх үүсвэр болсон түүхий нүүрсийг утаагүй шахмал түлшээр орлуулан солих нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулах юм. Дэлхийн банкны мэдээллээр, “Дэлхийн мэдээллийн санд мэдээлэл нь байгаа бусад хотуудтай мөн бичил тоосонцорын бөөгнөрөл өндөртэй БНХАУ-н хотуудтай харьцуулахад, Улаанбаатар хот нь хамгийн их агаарын бохирдолтой хот бөгөөд агаарын чанарын хувьд дэлхийн хамгийн муу хотуудын нэг болж байгаа юм.” Утаагүй шахмал түлш нь эрчим хүчийг өндөр ашиг тустай, утаагүй, байгаль орчинд ээлтэй эх үүсвэрээс дулаан гарган авах боломжийг олгодог.

Одоогоор тус үйлдвэр нь техникийн засвартай байгаа бөгөөд Үйлдвэрийн бүрэн хүчин чадал жилдээ 100,000 тонн хатуу шахмал түлш үйлдвэрлэх. Шарын Гол ХК нь үйлдвэрийг бүрэн хүчин чадалд нь иргэн оруулж ажиллахаар төлөвлөж байгаа ба хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Мөн үүний дээр нүүрс боловсруулах явцад үүсэх дайвар бүтээгдэхүүнүүд болох нүүрсний давирхай, нүүрсний хий зэрэг бүтээгдэхүүнүүд нь ихээхэн хэмжээний нэмэлт мөнгөн хөрөнгийн орлого олох боломжийг бүрдүүлж байгаа юм.

Шарын Гол ХК-ийн гүйцэтгэх захирал, Грам Чапман хэлэхдээ: “Урьдчилсан байдлаар Нако Түлш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 94% нь тендерт оролцох хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Нако Түлш ХК-ийн хувьцааг худалдан авах нь Шарын гол ХК-ийн хувьд эрэлт ихтэй шахмал түлшний зах зээлд нэвтрэн орж үйл ажиллагаагаа тэлэх боломж болж өгч байгаа юм. Шарын Гол ХК нь өөрийн бүх хувьцаа эзэмшигчдэд очих өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд орлого болон бэлэн мөнгөний гүйлгээний өсөлтийг бий болгож компаний чадамжийг хамгийн дээд зэргээр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөж байна.”

Шарын гол нь сайн чанарын эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг тэргүүлэх уурхай бөгөөд төрийн өмчит дулааны цахилгаан станцууд, дотоодын цементийн үйлдвэрүүд болон бусад жижиг хэрэглэгчидэд нийлүүлдэг.