Шарынгол ХК (МХБиржийн код: SHG)

Шарынгол ХК (МХБиржийн код: SHG) нь компанийн гүйцэтгэх захиралын орлогчоор Бадангийн Батбаатар (Б.Батбаатар) томилогдон ажиллах болсоныг мэдэгдэж буйдаа таатай байна.

Б.Батбаатар нь анх 2010 онд Шарынгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон ба тэрээр одоо Файрбөрд Менежмент ХХК болон түүний харьяа компаниудтай нягт хамтын ажиллагаатай, бизнесийн зөвлөгөө болон геологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол улсад бүртгэлтэй “CBM” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа билээ.

Шарынгол ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх хэлэхдээ: “Бид Б.Батбаатарыг манай компанийн удирдлагын багт нэгдэн орж бидний өдөр тутмын үйл ажиллагаанд өөрийн ур чадвар, олон улсын туршлагаасаа хуваалцан хувь нэмэр оруулах болсонд их баяртай байна. Шарынгол ХК нь 2012 оны төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 2013 онд нүүрс олборлолтын хэмжээгээ хоёр дахин өсгөсөн билээ. Мөн 2014 онд нүүрс олборлолтын хэмжээ хоёр дахин нэмэгдэх ба 2015 он гэхэд бид жилд 2,5 сая хүртэл тонн нүүрс олборлох хүчин чадалтай болох хөгжлийн чухал, эгзэгтэй үе шатандаа явж байна. Манай компани Монгол орны хойд бүсийн хэрэглэгчдийг нүүрсээр хангагч гол үйлдвэрлэгч компани болох байр сууриа бататгах зорилгодоо хүрэхэд Б.Батбаатарын мэдлэг чадвар, туршлага чухал нөлөө үзүүлэх болно.” гэжээ.