“Шарын Гол” ХК-Тай Танилцах Аялал Хийлээ

Хувьцаат компаниудтай танилцах ээлжит аяллын хүрээнд “Шарын гол” ХК-иар өнгөрсөн Баасан гарагт буюу 06 дугаар сарын 16-ны өдөр аяллаа.
Аялалд Үнэт цаасны компаниудын төлөөллүүд оролцсон бөгөөд Шарын гол ХК-ийн Ерөнхий Инженер Ж.Эрдэнэбат өнгөрсөн оны санхүүгийн тайлан, үйл ажиллагаагаа болон шинээр байгуулагдсан нүүрсний угаах үйлдвэрээ танилцууллаа.

Шарын гол ХК 2016 онд 753.7 м.тн нүүрс борлуулж 30.6 тэрбум төгрөгийн орлого олсон ба нийт борлуулалтын 73.5%-ийг Дархан, Эрдэнэтийн ДЦС-д нийлүүлсэн байна. Мөн 2016 онд 761.9 мянган тонн нүүрс олборлож , төлөвлөгөөг 86.3%-иар , 753.7 мянган тонн нүүрс борлуулж төлөвлөгөөг 88.1%-иар, 4340.3 мян.м3 хөрс хуулалт хийж төлөвлөгөөг 62.9%-иар тус тус хийж гүйцэтгэсэн байна.