Мэдээлэл

2017.05.03

“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 93,84 хувийн ирцтэйгээр “Баянгол” зочид буудлын хурлын танхимд хуралдлаа.

Хуралд:

  • Компанийн 2016 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах, ТУЗ-ийн ажил, засаглалын тайланг мэдээлэх /тогтоол дугаар 01/
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны цалин урамшуулал, зардлын төсвийг батлах /тогтоол дугаар 02/
  • Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох /тогтоол дугаар 03/
  • Компанийн ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн талаарх мэдээлэл /хурлын тэмдэглэл/

зэргийг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал:

Компанийн 2016 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, үндсэн үүргээ биелүүлсэн амжилтаар Дархан-Уул аймгийн оны шилдэг аж ахуйн нэгж “ГРАН ПРИ” шагнал, Дархан-Уул аймгийн “ТОП-5” аж ахуйн нэгжээр шалгарч, улмаар “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарсан.

Гэвч хөрс хуулалтын хоцрогдлоос үүссэн уулын ажлын хүндрэл, машин техник, ялангуяа тээврийин хэрэгслийн хүрэлцээнээс хамааран жилийн төлөвлөгөөт хөрс хуулалт, нүүрс олборлолтын хэмжээ төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй, туслах үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаа алдагдалтай ажилласанд дүгнэлт хийж, 2017 онд илүү эрчимтэй ажиллаж цаг үеийн хүндрэлийг даван гарах үндсэн зорилттой ажиллах шаардлагатай байна гэж дүгнэлээ.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Б.Батмөнх, Б.Батбаатар, Ж.Батболд, Д.Даянбилгүүн, Жеймс Пассин, Казин Ник,

Хараат бус гишүүнээр Д.Байлыхүү, Кеннет Фаррел, Б.Мянганбаяр нарыг сонгож баталлаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Батмөнхийг улируулан сонгов.

 

 

Хурал зохион байгуулах комисс

Харилцах утас: 976-11-311073, 99293913, 99031917