“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд  

“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагаас “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүртгэлийн өдөр: 2020 оны 4-р сарын 03-ны өдөр

             Хуралд хэлэлцэх асуудал

  1. Компанийн 2019 оны үйлвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, ТУЗ-ийн ажил, засаглалын тайланг мэдээлэх
  2. Компанийн ТУЗ-ийн 2020 оны цалин урамшуулал, зардлын төсөв батлах
  3. Ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн шийдвэрийн талаарх мэдээлэл

Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудас хүлээн авах сүүлчийн өдөр: хурал хуралдах өдөр

Хуралд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй харъяа брокер диллерийн компаниуд болон Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 17, Зориг сангийн байр 5 тоотод байрлах компанийн төлөөлөгчийн газарт ажлын цагаар танилцах буюу дараах утсаар лавлана уу.

Утас:    88026677, 99155399

Электрон шуудан: enkhtaivan@sharyngol.mn