“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1300 цагаас “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүртгэлийн өдөр: 2018 оны 12-р сарын 05-ны өдөр

            Хуралд хэлэлцэх асуудал

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох

Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудас хүлээн авах сүүлчийн өдөр: хурал хуралдах өдөр

Хуралд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй харъяа брокер диллерийн компаниуд болон Хан-Уул дүүрэг, 11-р хороо 45-р байрны 83 тоот хаягт байрлах компанийн төлөөлөгчийн газарт ажлын цагаар танилцах буюу дараах утсаар лавлана уу.

Утас: 88026677

99293913

Электрон шуудан: enkhtaivan@sharyngol.mn

 

Хурал зохион байгуулах комисс