“ШАРЫН ГОЛ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

“Шарын гол” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1530 цагаас “Корпорейт хотел энд конвеншн центр” зочид буудлын хурлын танхимд болох тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

            Бүртгэлийн өдөр: 2018 оны 4-р сарын 03-ны өдөр

 

            Хуралд хэлэлцэх асуудал

  1. Компанийн 2017 оны үйлвэрлэлийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах, ТУЗ-ийн ажил, засаглалын тайланг мэдээлэх
  2. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан шинэчилсэн дүрэм батлах
  3. Компанийн ТУЗ-ийн 2018 оны цалин урамшуулал, зардлын төсөв батлах
  4. Компанийн ТУЗ-ийн ердийн хараат бус гишүүдийг сонгох
  5. Ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн шийдвэрийн талаарх мэдээлэл

            Хувьцаа эзэмшигчдийн саналын хуудас хүлээн авах сүүлчийн өдөр: хурал хуралдах өдөр

            Хуралд хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй харъяа брокер диллерийн компаниуд болон СБД, 1-р хороо “Ландмарк” оффисийн барилгын 4 давхарт байрлах компанийн төлөөлөгчийн газарт ажлын цагаар танилцах буюу дараах утсаар лавлана уу.

            Утас: 976-11-311073

99293913

99031917

            Электрон шуудан: otgonzul@sharyngol.com

Хувьцаа эзэмшигчдийн хурлын материал татах